Валютын хадгаламж өмнөх оныхоос 6.7 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
boloroo8136@gmail.com
2024-12-21 10:39:37

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Валютын хадгаламж 2024 оны 11 дүгээр сарын эцэст өмнөх оны мөн үеийнхээс 6.7 хувиар буурчээ.


Үндэсний статистикийн мэдээлснээр, мөнгөний нийлүүлэлт 2024 оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.1 их наяд төгрөг буюу 17.2 хувиар өсөхөд төгрөгийн хадгаламж 5.2 их наяд төгрөг буюу 32.5 хувь, төгрөгийн харилцах 2.6 их наяд төгрөг буюу 36.2 хувиар өссөн нь нөлөөлжээ.


Бага мөнгө 2024 оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 10.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 234.3 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 их наяд төгрөг буюу 33.5 хувиар өссөн байна.

Бага мөнгөний 9.9 их наяд төгрөг буюу 91.8 хувь нь төгрөгийн харилцах, 885.  7 тэрбум төгрөг буюу 8.2 хувь нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна. 

相关新闻