Алтайн уулархаг нутгаар цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-12-22 11:15:01

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 22. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр өнөөдөр, 12 дугаар сарын 22-нд Алтайн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.

 Өнөөдрийн 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хагаст үүлшиж, Алтайн уулархаг нутгаар цас орно.

Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -27-32 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Дорнодын тал нутгаар -6-11 хэм, бусад нутгаар -12-17 хэм хүйтэн байна. 


Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 12-14 хэм хүйтэн байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй, мөн цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 метр. 14-16 хэм хүйтэн байна.

Өнөөдөр өглөөний 05.00 цагт Улаанбаатар хотод 23 хэм хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

相关新闻