Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-12-30 10:59:33

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Засгийн газраас өнөөдөр ээлжит бус хуралдаан зарлалаа.


Тус хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тухай ээлжит хяналт, шалгалт хийсэн дүн, 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан авах арга хэмжээ, “Хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон Нийслэлийн агаарын бохирдлын талаар хэлэлцэнэ.


Нийт 8 асуудал хэлэлцэх аж.

相关新闻