Маргааш “Нарантуул-2”, “Имарт” худалдааны төв ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-31 10:01:04

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярын өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллаж, амрах цагийн хуваариа гаргажээ.


Өнөөдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх томоохон зах, худалдааны төвүүд хэвийн ажиллана. Харин маргааш “Нарантуул-2”, “Имарт” худалдааны төвөөс бусад нь амрах аж.


“Хархорин”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төв ирэх сарын 2-ноос, бусад зах 3-наас цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Тэгвэл “Баялаг Ундраа” захын үйл ажиллагаа ирэх сарын 4-нөөс хэвийн үргэлжилнэ.



相关新闻