ДУНДГОВЬ: Мал тооллогын урьдчилсан дүнгээр 3.4 сая толгой мал тоолуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-01-02 10:08:34
altantogos

Мандалговь, 2025 нэгдүгээр сарын 2 МОНЦАМЭ/. Дундговь аймаг 2024 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3.4 сая толгой мал тоолуулжээ. Үүнээс 45.4 мянган тэмээ, 158.2 мянган адуу, 92.4 мянган үхэр, 1.6 сая хонь, 1.5 сая ямаа тоолуулсан байна.


Аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан мэдээллээс үзэхэд, нийт малын тоо өмнөх оныхоос 7.5 хувь буюу 275.9 толгойгоор буурчээ. Өнгөрсөн оны малын тоотой харьцуулахад тэмээ, үхэр өссөн бол адуу, хонь, ямаа буурсан үзүүлэлттэй байна.


Мал тооллогын урьдчилсан дүнгээр Эрдэнэдалай сум 487.1 мянган толгой мал, Сайнцагаан сум 346.3 мянган толгой мал, Өлзийт сум 292.9 мянган толгой мал, Гурвансайхан сум 264.4, Хулд сум 255.3 мянган толгой мал тоолуулж, малын тоогоороо аймагтаа тэргүүлж байна.


Гурвансайхан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо суманд малын тоо өмнөх оныхоос 6.3-20.7 мянгаар өссөн бол бусад суманд 12.6-49.7 мянгаар буурчээ. Ялангуяа Цагаандэлгэр суманд малын тоо 17.4 хувь, Адаацаг суманд 16.8 хувь, Дэрэн суманд 16.1 хувиар буурсан байна.   


Түүнчлэн Эрдэнэдалай сум малын тоогоороо Монгол Улсын хэмжээнд 2 дугаарт жагслаа. Тус сум 2017 онд 550.6 мянган толгой мал тоолуулж, малын тоогоор улсын хэмжээнд тэргүүлж байсан бол 2018, 2019, 2023 онд хоёрдугаарт жагсаж байсан юм. 

相关新闻