Оюутнууд Төрийн ордонд чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛОлон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Герман, Монголын хамтарсан "Отгонбаяр сан"-гаас анх удаа оюутан залууст зориулж Төрийн ордонд нэг өдрийн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Жил бүрийн 11 дүгээр сарын 17-нд дэлхийн нийтээр Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл удахгүй болох тус өдрийг тохиолдуулан дээрх арга хэмжээг зохион байгуулж, оюутан залуусын өмнө тулгамдаж буй асуудлын талаар хоорондоо санал бодлоо солилцоохоос гадна тэдний суралцах бололцоо, гадаадын улс орнуудад хэрхэн тэтгэлэгт хамрагдах гээд олон ач холбогдолтой сэдвээр оюутан залуустайгаа ярилцах юм байна.
Уг арга хэмжээ Монголд үйл ажиллага явуулж буй бүх их, дээд сургуулиуд болон албан байгууллага, хувь хүмүүст нээлттэй бөгөөд мэдээлэл 99819788 дугаарт холбогдон авах боломжтой аж.
Н.Туяа