Технологийн шохой үйлдвэрлэхээр туршиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-21 16:19:04

Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт “Ялгуун интернэшнл” ХХК барилгын шохой буюу технологийн шохойг  үйлдвэрлэхээр туршиж байна.

Тус компани 2001 оноос шохой үйлдвэрлэх шинжилгээ судалгааны ажлыг хийж, 2013 оноос цахилгаан татаж, шинэ техник технологи суурилуулснаар эдүгээ технологийн шохой үйлдвэрлэх ажлыг эхлүүлсэн аж.

Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” компанийн баяжуулах үйлдвэрт шаардлагатай бэлэн бүтээгдэхүүнийг  үйлдвэрлэх бөгөөд шохойг аж үйлдвэрлэлийн “Талх” гэж нэрлэдэг байна.  Сар гаруйхны дараа туршилтын үйлдвэрлэл дуусч бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх талаар тус компанийн захирал н.Баярсайхан ярив.

Технологийн шохой үйлдвэрлэснээр энэ төрлийн импортын бүтээгдэхүүнийг орлож “МАК”, “Эрдэнэт”, үйлдвэр, “Оюутолгой” зэрэг үндэсний томоохон компаниудад шаардлагатай бэлэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж бүрдэнэ. Тус компани орон нутгаас 15 иргэнийг ажлын байраар ханган ажиллуулж байна.

Х.Эрдэнэбулган  

相关新闻