Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-01-21 08:52:50

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын  21 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл  үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.


Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус,  Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Хараа, Ерөө голын хөндийгөөр -14…-19 градус, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -8…-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байх аж.


Цаг агаар тогтуун, өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сул байна.

相关新闻