ДОРНОГОВЬ: Тэмээн пологийн тэмцээнээс

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2025-01-21 14:56:43

Сайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас зохион байгуулсан "Эрдэнэ сүргийн эзэд" малчдын нэгдсэн сургалт, өдөрлөгийн тэмээн поло тэмцээний үйл явдлын зургийг хүргэж байна.


Тэмцээнд найман баг оролцсоноос тэргүүн байрт Зүүнбаянгийн Гурванбаян" баг, дэд байрт Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн баг, гутгаар байрт Зүүнбаянгийн "Дунд булаг" баг шалгарав.


Тэмээн поло спорт нь багийн дүрмээр тоглодог онцлогтой. Дэлхийд ховордож буй хоёр бөхт тэмээг өсгөх, хамгаалах шинэ менежмент төдийгүй говьд өвлийн улирлын аялал жуучлалыг хөгжүүлэх боломжтой хэмээн орон нутгаас энэ чиглэлийн тэмцээн уралдаан зохион байгуулахад ихээхэн анхаарах болжээ.