Зуны цагийн хуваарьт шилжих үү?
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Зуны цагийн хуваарьт шилжих саналыг Засгийн газарт танилцуулсан байна.
1960 оноос хойш Монгол Улс зуны цагийн хуваарьт орсон ч 2017 оноос хойш зуны цагийн хуваарьт шилжихээ больсон байдаг.
Тэгвэл энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Дэлхийд зуны цагийн хуваарьт шилждэг 70 гаруй улс байдаг. Тэгэхээр манай улс ч зуны цагийн хуваарьт шилжих нь зөв гэж үзэж байна. Зуны цагийн хуваарь эдийн засагт тустай, бага цахилгаан хэрэглэдэг, ажил амьдралын тэнцвэр хангахад чухал нөлөөтэй зэргийг харгалзаад 4 дүгээр сарын эхний долоо хоногоос аравдугаар сарын эхний долоо хоног хүртэл зуны цагийн хуваарьт шилжихээр ярилцлаа. Энэ асуудлыг мэргэжлийн хүмүүсийн судалгаа тооцоог харгалзан Засгийн газрын хуралдаанаар дахин ярина” хэмээн ярилаа.