ОРХОН: Төрийн албан хаагчид монгол бичгийн сургалтад идэвхтэй хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-01-31 08:55:38

Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх, албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах болсонтой холбогдуулан Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын албан хаагчид 30 цагийн сургалтад хамрагдлаа.


Үндэсний бичгийн сургалтыг төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн багш Т.Эрдмаа удирдан явууллаа.


Орхон аймгийн хэмжээнд бүх байгууллага албан хэрэг хөтлөлтөө монгол бичгээр бичиж, Боловсролын газар, Насан туршийн суралцахуйн төв болон Ерөнхий боловсролын монгол хэл бичгийн багш нар монгол бичгийн үе шаттай сургалтуудыг төрийн байгууллагуудад тогтмол зохион байгуулж байна.


Өнөөдрийн байдлаар төрийн байгууллагын 90 хувь, хувийн хэвшлийн байгууллагын 10 хувь нь монгол бичгээр хаягаа өөрчилж, 86 байгууллагын 2285 албан хаагчийг анхан болон дунд, ахисан түвшиний сургалтад хамруулаад байна.





相关新闻