Сар шинийн барилдаантай хоёрдугаар сар
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваариа албан ёсоор зарлалаа.
Энэ сард монгол түмний уламжлалт Цагаан сарын барилдаан болдгоороо онцлогтой. Тиймээс бөх сонирхогчид хоёрдугаар сарын барилдаануудыг тэсэн ядан хүлээдэг билээ. Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан ирэх сарын 20-ноос эхэлнэ. Тэгвэл улс, аймгийн цолтнууд оролцсон дөрвөн барилдаан энэ сард бөх сонирхогчдыг хүлээж байна.
Үүнээс гадна хоёрдугаар сарын нэгэн сонирхолтой үйл ажиллагааг анх удаа зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран “Өвлийн нүүдэлчин-2025” наадмыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Хоёрдугаар сарын 16-23-нд өдөр бүр 11:00-16:00 цагийн хооронд болох “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөгт улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох ажээ.
Хоёрдугаар
сарын барилдааны дэлгэрэнгүй хуваарийг танилцуулъя.
Хоёрдугаар
сарын 2
Хавдрын эсрэг
зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /11:00 цагт/
Хоёрдугаар
сарын 8
Архангай аймгийн
Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын
алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/
Хоёрдугаар сарын
9
“Баянзүрх
хайрханы хишиг” улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн
барилдаан /13:00 цагт/
Хоёрдугаар сарын
15
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан улсын начин Д.Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/
Сар шинийн
баярт зориулсан цуврал барилдаан
Хоёрдугаар
сарын 20
Сар шинийн баярт зориулсан
өсвөрийн барилдаан /3 насны ангиллаар, 11:00 цагт/
Хоёрдугаар сарын
23
Сар шинийн баярт
зориулсан бөхчүүдийн шагайн харваа /09:00 цагт/
Хоёрдугаар
сарын 24
Тарвалин хийдийн
нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн
уламжлалт барилдаан /11:00 цагт/
Хоёрдугаар
сарын 25
Дашчойлин хийдийн
нэрэмжит Сар шинийн баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256
бөхчүүдийн уламжлалт барилдаан /11:00 цагт/
Хоёрдугаар сарын
26
Битүүний
өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн
урьдчилсан шатны барилдаан. /Хоёр давсан
200 бөх болон чансаагаар оролцоно, 13:00 цагт/
Хоёрдугаар сарын
27
Билгийн тооллын
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан
улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 1 болон 2-ын
даваа /13:00 цагт/
Хоёрдугаар сарын
28
Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа /13:00 цагт/