БУЛГАН: Сайхан сумын хүүхдүүд шүд угаалтын аймгийн аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-02-01 13:52:10

Булган, 2025 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Шүд угаалтын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.


"Эрүүл шүд" үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа нь шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд багачуудад шүдний эрүүл мэндийн боловсрол олгох ач холбогдолтой ажил болж байна.


“Эрүүл шүд” үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд нэгдүгээр сарын 31-ний өдөр “Шүд угаалтын аймгийн аварга шалгаруулах” тэмцээнийг зохион байгуулж, тус тэмцээнд 18 багийн 144 сурагч оролцлоо.


Багийн нийлбэр дүнгээр: Сайхан сумын “Танан-Эрдэнэ” баг 82.2 оноогоор тэргүүн байр, Дашинчилэн сумын “Эрдэнийн чулуунууд” баг 78.2 оноогоор дэд байр, Сэлэнгэ сумын “Хаш цагаан шүд” баг 78 оноогоор гуравдугаар байр эзэллээ.


Ганцаарчилсан төрөлд: Дашинчилэн сумын “Эрдэнийн чулуунууд” багийн Ж.Урангуа 94.5 оноогоор тэргүүн байр, Хишиг-Өндөр сумын “Happy eight” багийн О.Оджаргал 93.1 оноогоор дэд байр, Хутаг-Өндөр сумын “Танан цахиур” багийн Н.Хүслэн 92.8 оноогоор гуравдугаар байр тус тус эзэллээ.


2021-2024 онд аймгийн Засаг даргын санаачилгаар "Эрүүл шүд-эрүүл хүүхэд" үзлэгийг зохион байгуулж, давхардсан тоогоор 17 хүртэлх насны 25029 хүүхдийг хамруулахад шүдний цоорол 90 хувьд нь илэрсэн бөгөөд шүдний эмчгүй сумдад мэргэжлийн эмч ажиллуулах асуудлыг төлөвлөөд байна.














相关新闻