ДОРНОД: Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-02-03 14:28:33

Чойбалсан, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Энэ сарын 5, 7-нд Дорнод аймгийн ихэнх нутгаар, 6-нд зарим нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангаран халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа.

 

Өнөөдрийн байдлаар Дорнодын нийт нутгийн 70 орчим хувьд нь цастай байна. Халх гол сумын нийт нутгаар цасны дундаж зузаан 14-17 см-т хүрч цагаанаар зудархуу ангилалд шилжжээ. Харин бусад сумын нутгаар малын туурайн цастай байна.


Ийнхүү сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарсантай холбоотойгоор гол нууруудын мөсний зузаан зарим хэсгээрээ нэмэгдсэн ч өмнө жилүүдтэй харьцуулахад нимгэн байгаа тул баталгаат зам гүүрээр зорчихыг УЦУОШТ-өөс анхаарууллаа. 

相关新闻