ОРХОН: Орлогод нийцсэн орон сууцны цахим бүртгэл тодорхойгүй хугацаагаар хойшилсоор байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ, ИТХ-аас тогтоол, шийдвэр гарган "Орлогод нийцсэн орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэн иргэдийг хамруулахаар ажиллаж байна.
Уртын гол багт орон нутгийн хөрөнгө оруулалт 26 тэрбум 600 сая төгрөгөөр 'Неман констракшн' барьсан уг орон сууцны 45 байрыг худалдах ажлын бүртгэлийн цахим систем ажиллахгүй гацсан байдалтай байгаа юм.
Орлогод нийцсэн орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийн бүртгэл Erdenet.mn сайтаар 2025 оны 1 дүгээр сарын 23-нд эхэлсэн боловч бүртгэл эхлэх явцад системд гацалт үүссэн тул тухайн өдөр бүртгэгдсэн иргэдийн бүртгэлийг хүчингүйд тооцож, бүртгэлийг зогсоосон байна. Өнөөдрийн байдлаар ажлын хэсгээс сүүлийн 14 хоногт хөгжүүлэлт хийж, “Смарт Эрдэнэт” аппликейшнаар бүртгэлийг хийхээр шийдвэрлэжээ.
Хэрвээ цахим бүртгэл ашиглалтад орсон даруйд үлдсэн 45 айлын орон сууцыг худалдах талаар олон нийтэд нээлттэй мэдээлнэ гэв.