ДУНДГОВЬ: Өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 161 тамирчин оюун ухаанаа сорилоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын нэрэмжит өсвөрийн аймгийн
аварга шалгаруулах шатрын тэмцээн Мандалговь суманд болж, шилдэг шатарчдыг шалгарууллаа.
Тэмцээнд 7 насны ангиллаар 8 сумын 161 шатарчин оролцож,
оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж, багийн дүнгээр Шинэ шийдэл клубийн шатарчид тэргүүн
байр эзэлж, Хот тохижуулах газрын шатрын клуб, Дэрэн сумын баг удаалжээ.
Тус аймаг оюуны спортыг хөгжүүлэх, уг спортоор хичээллэх
хүүхэд залуучуудыг хичээллүүлэх зорилгоор Засаг даргын 2024-2028 оны үйл
ажиллагааны хөтөлбөр болон "Оюунлаг Дундговь" дэд хөтөлбөрт энэхүү
асуудлыг тусгаж, бодлогоор дэмжиж байгаа юм.
Дундговь аймагт шатрын Шинэ шийдэл клуб, Хот тохижуулах газрын дэргэдэх шатрын клуб, Ид шидийн орон-Дундговь ХХХТ-ийн дугуйлан хичээллэж байгаа ба тэмцээнд дээрх клубийн сурагчдаас гадна Дэрэн, Дэлгэрхангай сум, Цэгц билиг сургууль, Сайнцагаан сумын 4 дүгээр цэцэрлэгийн бяцхан шатарчид амжилттай оролцсон байна.
Засаг даргын нэрэмжит өсвөрийн аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээний дүн