Өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэх тоглолтыг өртөөчлөн толилуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-22 18:54:44

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. “Монгол” нүүдэлчин өвлийн фестивал сүүлийн өдрөө амжилттай үргэлжиллээ.


Фестивалыг монголын соёлын биет бус өвөөс өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд ховордож буй монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилгоор цас, мөсний баяртай хамтатган зохиож байгаагаараа онцлогтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.


“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д энэ сарын 16-22-нд зохион байгуулсан тус фестивалын үеэр Сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой, өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг үзүүлэхээс гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэх тоглолтыг өртөөчлөн толилуулжээ.



 



相关新闻