Мицубиши корпорацийн тэтгэлгээр оюутан сургана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМицубиши корпорациас зарлаж буй 2016-2017 оны Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт докторын түвшний 1, магистрын 1, бакалаврын 6 оюутан элсүүлнэ.
Тус корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай. Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн группээр дамжуулан гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтай дэлхийн өнцөг булан бүрт бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулдаг байна.
2010 оноос Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус тэтгэлэгт хөтөлбөрийг 2000 оноос хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих, ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн.
Элсэхийг хүсэгчид МУИС-д амжилттай суралцаж буй доктор, магистр ба бакалаврын 2, 3, 4-р түвшний суралцагч, санхүүгийн дэмжлэг шаардлагатай оюутан байх зэрэг шаардлага хангасан байна. Тэтгэлгийн хэмжээ нэг сая төгрөг байх юм.
Хүсэлтийг ирэх сарын 10-ныг хүртэл МУИС-ийн төв байр, Оюутны албанд хүлээн авах юм.
Ж.Болор