Сар шинийн барилдаанд 30 бөх шууд зодоглох эрхээ авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-25 16:42:44

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос бөхийн өргөөнд зохион байгуулсан чансаа олгох цуврал барилдаанд идэвхтэй барилдаж оноогоороо эхний 30 байрт багтсан бөхчүүд модон могой жилийн сар шинийн барилдаанд шууд барилдах эрхтэй болжээ.


Шилдэг 30 бөхийн тоонд дархан аварга нэг, улсын аварга нэг, арслан хоёр, заан гурав, харцага зургаа, начин 10, аймгийн арслан цолтой долоон бөх багтсан байна.


Харин бусад аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүд маргааш болох тэгшитгэлийн барилдаанд зодоглох бөгөөд хоёр давсан нь цааш барилдах эрхээ авах юм. 30 бөхийн нэрийг танилцуулъя. 







相关新闻