Төмөр замаар энэ онд 50 сая тонн ачаа тээвэрлэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Зам тээврийн яамны төлөвлөгөөнд энэ онд төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, тээвэрлэлтийн хөдөлгөөний зохицуулалт, уялдаа холбоог сайжруулж, 50 сая тонн ачаа, 2.5 сая зорчигч тээвэрлэхээр тусгажээ.
Хил
дамнасан төмөр замуудын барилгын ажлыг эхлүүлж, эрчимжүүлнэ гэсэн үг. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомт, Арцсуурь-Шивээхүрэн нарийнсухайт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Улаанбаатар-Шинэ Хархорум ТХХТ, Чойбалсан-Бичигт-Зүүнхатавч, Сүхбаатар-Хөшигийн
хөндий-Замын-Үүд боомтын үйл
ажиллагааг өргөжүүлэх юм.
Дээрх гүйцэтгэлийн
төлөвлөгөөнд хилийн боомтын галт тэрэгний солилцоог нэмж, төмөр замын тээврийн
нэгдсэн удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлж, зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэхээ ЗТЯ мэдээлжээ.