Ихэнх нутгаар дулаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн
зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр
хүрнэ.
Увс нуур болон
Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13-18 градус,
Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -3-8
градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5-+10 градус, бусад нутгаар -1-+4
градус дулаан байна.
Ихэнх нутгаар
дулаарах тул маргааш болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулжээ.