СҮХБААТАР: Салхи ихтэй, тогтмол чиглэл нь өөрчлөгдөж байгаагаас түймэр хурдан тархаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Асгат болон Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрүүдийг унтраахаар Дорнод, Сүхбаатар аймгийн ОБГ,
мэргэжлийн ангиудын 318
хүн, 42 авто машинтайгаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.
Салхи ихтэй, тогтмол чиглэл нь өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор түймэр хурдан тархаж,
нөхцөл байдал маш хүнд байна. Яг
одоогоор түймэр зүүн урагш буюу БНХАУ-ын хил чиглэлтэй
асаж байна гэж ОБГ-аас мэдээллээ. Мөн хүн, хүчийг
нэмэгдүүлэх, шаардлагатай үед ажиллах мэргэжлийн ангиудыг
бэлэн байдлаа хангах, шатахуун болон хоол хүнсийг тасалдуулахгүй тогтмол хангаж
байхыг онцгойлон анхаарууллаа.
Хоёр сумын нутагт гарсан хээрийн түймрийн улмаас урьдчилсан байдлаар долоон гэр, дөрвөн өвөлжөө,
хаваржаа шатжээ.
Харин алба хаагчид түймэрт өртөх эрсдэлтэй 24 өрхийн 28 хүнийг эсэн мэнд аварч, аюулгүй байдлыг хангажээ.