ТӨВ: “Эрхмийн дээд ижий-2025” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эрхмийн дээд ижий-2025” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг Монгол туургатан театрт зохион байгууллаа.
Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Төв аймаг дахь салбараас зохион байгуулсан бөгөөд нутгийн 700 гаруй ээж, бүсгүйчүүд, охидууд оролцлоо.
Энэ өдөр улс, аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө залуу нас, мэдлэг чадвар, ур ухаанаа зориулж явсан, зориулсаар байгаа эрхэм сайхан ээжүүдийн төлөөлөл Жамбалын Бадам, Шархүүгийн Цэцгээ, Шаравын Гаваа, Доржийн Нарантуяа, Доржсүрэнгийн Мияажав, Цэрэнгийн Уранчимэг, Чулууны Баасанжав, Лидагийн Туул, Сандагийн Төгсбаяр нарыг “Эрхмийн дээд ижий”-ээр өргөмжилж, хүндэтгэл илэрхийлсэн юм.
Мөн Аймгийн засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр:
1. Зуунмод сумын Номт 1 дүгээр баг иргэн Борхүүгийн Оюундаш
2. Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэн Санравын
Ичинноров
3. Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн иргэн Сундуйн
Оюунчимэг
4. Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн иргэн Аюурзанын
Цэнд-Очир
5. Зуунмод сумын Баруун Зуунмод 6 дугаар багийн иргэн
Жамъяндоогийн Наранцэцэг
6. Зуунмод сумын Баруун Зуунмод 6 дугаар багийн иргэн Пүрэвжавын Давааням
Аймгийн засаг даргын “Жуух бичиг”-ээр:
1. Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн иргэн Довчингийн
Долгорсүрэн
2. Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн иргэн Чоймболын
Батмөнх
3. Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн иргэн Баатарын
Раднаасүрэн
4. Зуунмод Нацагдорж 5 дугаар багийн иргэн Цэдэндамбын
Лхагвасүрэн
5. Зуунмод сумын Баруун Зуунмод 6 дугаар багийн иргэн Цагааны Алтанцэцэг
Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дээд шагнал “Алунгоо
цом”-оор:
1. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эрхлэгч, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, Анагаах ухааны докторант Лхамсүрэнгийн Цэрэндолгор
Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Дурсгалын тэмдэг”-ээр:
1. Зуунмод сумын Хүмүүн цэцэрлэгийн туслах багш Сэрээтэрийн Цогзолмаа нарыг тус тус шагналаа.