ТӨВ: Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж 8 тэрбум төгрөг хуваарилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-03-10 16:21:01

Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Төв аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас энэ жил Төв аймагт 8 тэрбум төгрөгийг хуваарилсан байна.


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодруулахад, "Монгол Улсын Засгийн газраас төвийн бүсийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт Жижиг дунд үйлдвэрийн санг нэмэгдүүлж бизнес эрхлэгчдийг дэмжихээр ажиллаж байна.


Төв аймагт өмнөх онуудад байгаагүй их мөнгөн дүн хуваарилагдсан учир жижиг дунд үйлдвэр эрхлэгчид төслөө 3 дугаар сарын 12-ны 8:30 минутаас өмнө Жижиг дунд үйлдвэрийн газрын вэб сайт https://sme.gov.mn/login хаягаар бүртгүүлэх юм.


Өнөөдрийн байдлаар Төв аймгаас тус зээлийг авсан 57 зээлдэгч байна. 2009 оноос хойш тус аймгаас 350 гаруй зээлдэгч зээл авч байсан түүхтэй. Эдгээр зээлдэгчдийн 300 гаруй нь зээлийн эргэн төлөлт хийсэн бол 29 зээл чанаргүй ангилалтай байна. Эдгээр 29 зээлдэгчийн зээлийг эргэн төлүүлэх чиглэлээр Жижиг дунд үйлдвэрийн газраас аймгийн Засаг дарга болон ХХААГ-тай санал солилцож хамтран ажиллахаар боллоо” гэв. 

相关新闻