Цэргийн багт автомашин гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-10 17:11:17

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БНӨСУ-д ажиллалаа. Энэ үер НҮБ-ын "UNMISS" энхийг дэмжих ажиллагаанд оролцож XIV ээлжийн мотобуудлагын батальоны үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлтэй нь танилцлаа. 


Энэ үеэр цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтийг амжилттай үргэлжлүүлэх бэлэн байдлыг дээшлүүлэх техникийн шинэчлэлийг хийх ажлын эхлэлийг тавьж Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальонд 14 нэгж техникийг хүлээлгэж өгсөн юм.


НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 14 дэх жилдээ оролцож байгаа аж.Монгол Улсын батлан хамгаалах яам 14 нэгж автомашиныг газар орон дээрээс нь албан ёсны диллерээс худалдан авсанаа салбарын удирдлагууд  гардуулжээ.


“Батлан хамгаалахын сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Цэнхэр дуулга, Хар сүлд-Бүтээн байгуулалт”-ын хүрээнд энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог гурав дахин нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлнэ” гэсэн томоохон зорилтыг тусгасан.


Тус зорилтын хүрээнд “НҮБ-ын энхийн ажиллагааны бэлэн байдлын систем”-ийн хоёрдугаар түвшинд бүртгэлтэй байгаа цэргийн багуудыг дараагийн түвшинд бүртгүүлэх, ажиллагаанд шинээр оролцуулах, мөн мотобуудлагын батальоны зэвсэг, техник, хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах ажлыг эрчимжүүлж, шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх боломж, гарц шийдлийг тодорхойлон, зарим асуудлыг шийдвэрлэж байгаа нь энэ ажлын бодит үр дүн юм.


Мотобуудлагын батальон хамгийн сүүлд 2022 онд 34 нэгж техникээр парк шинэчлэл хийж байжээ. Харин энэ удаад нийт 73 нэгж техникийг шинэчилж сэргээн сайжруулах ажил хэрэгжих аж.

 


相关新闻