Бангладешийн төлөөлөгчид Төв аймгийнхантай туршлага солилцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВБангладеш Улсын Статистикийн газрын дарга Мухаммед Абдул Вазедаар ахлуулсан зочид төлөөлөгчид Төв аймагт туршлага солилцох ажлын айлчлал хийлээ.
Төв аймаг нь Бангладеш улсын Статистикийн газартай хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр ажиллах боломжтойг илэрхийлсэн байна. Тухайлбал: Статистикийн салбарын хэвлэл, товхимол, эмхэтгэл, аргачлал, гарын авлага, лавлагаа болон бусад материалыг хоорондоо үнэ төлбөргүй солилцох болон ажиллах хүчний судалгааг таблет ашиглан хийх талаар танилцуулжээ.
Уулзалтаар статистикийн чиглэлээр зохион байгуулагдах сургалт, олон улсын хурал, семинаруудад төлөөлөгчдийг оролцуулах мөн асуудалд идэвхтэй хамтарч ажиллах гэх мэт хамтын ажиллагааны олон чиглэлээр онцлон санал солилцсон юм.
Хэдийгээр хоёр орны ёс заншил, соёлын хүрээ ялгаатай боловч Статистикийн байгууллагуудын хувьд төстэй зүйл ихтэй учир статистикийн шинэ тутам шинэчлэгдэж байгаа технологийг нэвтрүүлэх түүнчлэн бие биенээсээ харилцан суралцах чиглэлээр үр өгөөжтэй хамтарч ажиллах боломжтойг Бангледаш улсын төлөөглөгчид дурьдсан юм.
Т.Есүхэйтөмөр