ДОРНОД: УОК-ын шуурхай бүлэг ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.
Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Дорнод аймагт ажиллаж байна. Ажлын багийг
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ахлан түймэрт өртсөн айл
өрхүүдэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж байгаа юм. Тодруулбал, түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд
багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн
босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн малын сэг
зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих ажлыг Хөлөнбуйр суманд зохион
байгуулж байна. Түүнчлэн түймэрт
өртсөн 18 айл өрхөд гэр, хүнс, эрүүл мэндийн багц, дулаан хувцас хэрэглэлийг
олгов.
Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд
энэ сарын 9-нд гарсан хээрийн түймэр, 11-нд Халх гол суманд гарсан хээрийн түймрийн
хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 38
гэр, 4 чингэлэг, 4 автомашин, 2 мотоцикль, 48 хашаа саравч, 3700 бог, 48 бод
мал, 3509 боодол өвс шатсан мэдээтэй байна.