Нохой авлалт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-27 11:34:59

Булган аймгийн Булган суманд золбин нохдыг авлах ажил хийгдэж байна. 9 сарын 20-ны өдрөөс эхэлсэн боловч нохой авлагчийн биеийн байдал тааруу байсны улмаас 1 сар завсарлаад одоо нохой авлалт хэвийн үргэлжилж байна.

Хавар 3 сар хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 350 нохой устгахаар төлөвлөсөн байна. Төсөвт суулгаснаар 10 хайрцаг буюу 500 ширхэг сум олгосон бөгөөд энэ сумаар 250 нохой устгадаг бол дахин 100 нохой устгах сумны мөнгө гаргаж өгөхийг ОНХС-аас Булган сумын Хот тохижилт үйлчилгээний алба хүссэн байна. Нэг хайрцаг сумыг Улаанбаатараас 55-60 мянгаар, Булган аймгаасаа авбал 80 мянган төгрөгөөр худалдан авдаг. Авласан нохдыг сүүлийг нь авч баталгаажуулаад хогийн цэгт байдаг зориулалтын нүхэнд булж устгадаг юм байна.

                                                                                                                           П.Батням

相关新闻