Аймгийн төвийн зарим хэсгийн гэрэлтүүлэг ажиллахаа больжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Булган сумын зарим хорооны гудамжны гэрэлтүүлэг эвдрээд байна. Дээд 4 замаас хужирт толгой, Зүүн түрүүний гүүрнээс "Монос" хүнсний дэлгүүр хүртэлх гэрэлтүүлгүүд трансформатор шатсаны улмаас ажиллахаа больжээ.
Хэвийн ажиллагааг хангахаар аймгийн Хот тохижилт үйлчилгээний албаны мэргэжилтнүүд ажиллаж байна.
2016 онд орон нутгийн төсвөөс 19 сая төгрөг шийдүүлж бүх гэрэлтүүлгүүдийг лед болгон шинэчилж байгаа. Одоогоор Булган аймгийн төв болох Булган суманд 550 шонд 830 гэрэлтүүлэг ажиллаж байна. Ирэх онд хчинээн төгрөгийн төсөв гэрэлтүүлэгт хуваарилагдахыг одоогоор хэлж мэдэхгүй байна гэсэн мэдээллийг аймгийн Хот тохижилт үйлчилгээний албаны мэргэжилтэн өглөө.
П.Батням