Англи хэлний төгөлдөршил төв үүдээ нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Англи хэлний төгөлдөршил төвийг МУИС-ийн дэргэд энэ сарын 11-нд байгууллаа.
Тус төв үйл ажиллагаагаа англи хэлний багш нарт зориулсан академик бичгийн сургалтаар эхлүүлэв. Үүний зэрэгцээ сургалтын дараагийн хуваарийг боловсруулж байгаа бөгөөд Энх тайвны корпусын болон англи хэлтэй орнуудын сайн дурын ажилтнуудын удирдсан семинарууд болох аж.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкентэй өнгөрсөн оны наймдугаар сард хийсэн хэлэлцээний дүнд “U.S.-Mongolia Excellence in English Initiative” санаачилгыг хэрэгжүүлэхээр болж, Англи хэлний төгөлдөршил төвийг нээхээр болсон юм.