Д.Балжинням оюутны ДОАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-10-27 16:40:19

Турк улсын Чорум хотод болж байгаа Дэлхийн оюутны АШТ-ий чөлөөт бөхийн 61 кг-д барилдсан ҮБТДС-ийн бөх, спортын мастер Д.Балжинням хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх В.Рассадинд цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Молдавын бөх Георгий Статовыг 11:1 онооны харьцаагаар хожсон байна. Д.Балжинням энэ жил Вьетнам улсын Дананг хотод болсон Азийн элсний Ү наадмын чөлөөт бөхийн 60 кг-д түрүүлсэн юм.

Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж байгаа бөгөөд 69 кг-д ОУХМ З.Болортунгалаг хүч үзнэ.

Д.Өлзий

相关新闻