Мэтгэлцээний тэмцээнд ялагч хоёр баг улсын уралдаанд оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр, Булган сумын 1 дүгээр сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн нийт 11 баг өрсөлдсөнөөс Хишиг-Өндөр сумын сургуулийн "Илд бамбай", ЭӨЦС-ийн "Харизм" багууд шалгарч Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнууллаа.
Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгэмдээ хувь нэмрээ оруулах идэвхитэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, чөлөөтэй, нээлттэй өөрийгөө илэрхийлэх, хамтын ажиллагаа харилцааны чадварыг хөгжүүлэх, үнэт зүйлтэй хувь хүн төлөвшүүлэх зорилго дор энэхүү тэмцээн зохион байгуулагдлаа.
Аймгийн ЕБС-иудын сурагчдын дунд тэмцээнийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Боловсрол соёл, урлагийн газар, Булган аймаг дахь илтгэгч мэтгэлцээний холбоотой хамтран зохион байгууллаа.
П.Батням