ХУД-ийн 34 дүгээр сургууль 302 сая төгрөгийн өртгөөр “Биеийн тамир, спортын цогцолбор талбай”-тай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-10-27 17:50:21

Нийслэлийн 302 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эко орчин” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн гаднах “Биеийн тамир, спортын цогцолбор талбай”-н нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус талбай ашиглалтад орсноор хүүхдүүд аюулгүй орчинд амарч, тоглох боломж бүрдэж байгаа юм.

ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, “Манай дүүрэг бүх сургуулиа ийм талбайтай болгох зорилт тавин ажиллаж байна. Энэ жилийн хувьд 18 дугаар сургууль спортын цогцолбор талбайтай болсон. Хүүхдүүд талбайдаа бүрэн бэлтгэл хийж спортын олон төрлөөр амжилт үзүүлэх боломжтой болж байгаа нь сайшаалтай” гэв.

Сургуулийн зүгээс хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх зорилгоор 17 төрлийн 55 нэрийн дугуйлан хичээллүүлж, давхардсан тоогоор 1200 гаруй хүүхэд дугуйланд хамарчээ.

Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, дүүргийн Засаг даргын орлогч С.Баасандолгор болон тус сургуулийн сурагчид, эцэг эхчүүд оролцсон юм.

Ж.Болор

相关新闻