“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээн бямба гарагт Хүй долоон худагт болж, 21 аймаг, есөн дүүргээс адуучид оролцож, шилдгүүдээ шалгаруулав.
Тодруулбал, морьтой саад сүлжих, марзай, гийнгооны уралдаан,
сайхан наадамчин, сайн уургын морь, адуу, адуучдын магтаалын улсын уралдаанд
140 тамирчин 30 медалийн төлөө өрсөлдөж аваргаа тодрууллаа.
“Монгол адуучин” тэмцээний тэргүүн байрт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Д.Сумъяасүх түрүүлж, хүрэл цом 20 сая төгрөг, нэг тонн Русский овьёосын эзэн боллоо. Хоёрдугаар байрт Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн аварга адуучин Б.Дөлбаяр шалгарч 15 сая төгрөг, гуравдугаар байрт СХД-ээс аймгийн аварга адуучин Г.Доржпунцаг шалгарч 10 сая төгрөгөөр шагнуулжээ.
Мөн, дөрөвдүгээр байрт Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн аварга адуучин Л.Галиндэв шалгарч 6 сая төгрөг, тавдугаар байрт Төв аймгийн Зуунмод сумын харьяат аймгийн аварга адуучин Э.Түвшинжаргал шалгарч, 5 сая төгрөгийн шагналын эзэн болсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.