Архивын мэдээллийг 1800-1205 дугаарын утаснаас авдаг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-29 13:18:16

Архивын ерөнхий газар 1800-1205 дугаарын лавлах утас ажиллуулж эхэллээ.

Лавлах утсаар архивын лавлагаа, үйлчилгээ, төрийн болон төрөлжсөн архивт хадгалагдаж буй байгууллагуудын жагсаалт,  тус газрын сургалтын талаарх мэдээлэл, уншлагын танхимаар хэрхэн үйлчлүүлэх тухай зэрэг архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх бүхий л төрлийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой.

Лавлах утас ажлын өдрүүдэд 08.30-17.00 цагийн хооронд ажиллана. Иргэд энэ өдрүүдэд Юнител, Жи-Мобайл, Скайтел, Мобикомын дугаараас энгийн тарифаар холбогдож, хүссэн мэдээллээ авах боломжтой.

Б.Туул

相关新闻