УВС: Байгаль орчны зөрчилтэй холбоотой мэдээлэл их ирж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны
дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчны газрын
хамт олон 7045-2724 тоот утсаар байгаль орчинтой холбоотой зөрчил мэдээллийг
хүлээн авч байна.
Иргэд байгаль орчинтой холбоотой зөрчил мэдээлэл, санал хүсэлт, өргөдөл гомдлоо тус утсаар холбогдон 24 цагийн турш өгөх боломжтой. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ажиллуулсан тус утсанд дуудлага мэдээлэл цөөнгүй ирж байгаа аж.
Тухайлбал, аймгийн төвийн Чандмань хороололд зам дагуу гудамжинд
машин угаалгын газар ажиллаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу Байгаль
орчны байцаагч газар дээр нь очиж ажилласан байна.
Аймгийн Байгаль орчны газраас хаврын хуурайшилт
эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд хандаж ил задгай хог хаягдал шатаахгүй
байх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.