Ослын улмаас 3 хүн бэртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЭнэ сарын 27-ний өдрийн 15 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хустайн даваа гэх газрын баруун талын зам дээр осол гарч 3 хүн бэртсэн талаар талаар Замын Цагдаагийн тасгаас мэдээллээ.
Хьюндай Киа Вонго-G-3 маркийн 62-11 УНЧ дугаарын тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар Дундговийн чиглэлийн "Хьюндай Аеро Сити" маркийн 09-27 УНД дугаарын тээврийн хэрэгслүүд мөргөлдөн зам тээврийн осол гаргасан байна.
Энэхүү зам тээврийн ослоос болж одоогийн байдлаар 3 хүн гэмтсэн тухай албахан хэлж байна. Мөн Хьюндай Киа Вонго-G-3 маркийн 62-11 УНЧ дугаарын тээврийн хэрэгслийн жолооч иргэн А нь архи согтууруулах ундааны зүйл хэргэлэсэн болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Одоо хэргийн шалтгаан нөхцлийг Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын тасагт үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
Иргэн та согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй төдийгүй тээврийн хэргслийн бүрэн бүтэн байдлыг хангаж бие биенээ хүндэтгэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн Тасгаас дахин дахин анхааруулж байна.
Т.Есүхэйтөмөр