Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 3-наас эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВСүүлийн жилүүдэд цагаан сарын баяр, мал төллөлтийн үеэр хөдөөгийн сурагчдыг гэрт нь байлгах нийслэлийн замын түгжрэлийг бууруулах түүнчлэн ид хүйтний үеэр бага ангийн сурагчдын хичээл сургалтыг түр зогсоох зэрэг шалтгаанаар жил бүр хичээлийн жилийн бүтцийг өөрчилж ирсэн байдаг.
Энэ хичээлийн жилийн бүтэц одоогоор батлагдаагүй байгаа гэдгийг албаныхан хэлж байна. ЕБСургуульд тогтвортой мөрдөх хичээлийн бүтэцгүй байгаа нь хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн хангахад хүндрэл учруулахын зэрэгцээ шинжлэх ухааны үндэслэлгүй зайлшгүй бус шалтгаанаар сургалтын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэж байгаа юм.
Уг нь хичээлийн жилийн бүтцийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоох ёстой байна. Энэ үүднээс БСШУСЯ ерөнхий боловсролын бүх сургуулиас авсан судалгаа боловролын мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэнд үндэслэн, хичээлийн жилийн бүтцийг боловруулсан байна.
Энэ жилийн хувьд аймаг нийслэлийн бүх ангийн сурагчид 1-р улирлын амралтаараа 11-р сарын гуравнаас есний хооронд долоо хоног амрах бол хоёрдугаар улирлын амралт нийслэлийн 1-5 ангийн сурагчдын хувьд 12-р сарын 29 нөөс 1-р сарын 18 ныг дуустал гурван долоо хоног, 6-12-р ангийн сурагчдын хувьд 1-р сарын тавнаас 18-ныг дуустал хоёр долоо хоног амарна
Харин гуравдугаар улирлын амралт аймаг нийслэлийн бүх ангийн сурагчид 3-р сарын 23 наас 4-р сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног амарна. Аймаг сум, тосгон багийн сурагчдын хувьд 2-р улирлын амралт 1-5-аар ангийн сурагчид 12-р сарын 29 нөөс 1-р сарын 11 нийг дуустал хоёр долоо хоног 6-12-р ангийн сурагчдын хувьд 1-р сарын 5наас 11-нийг дуустал долоо хоног тус тус амрахаар болжээ.
Т.Есүхэйтөмөр