ГОВЬ-АЛТАЙ: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-04-09 17:35:07

Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангаас Говь-Алтай аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар боллоо.


Аймгийн Засаг дарга Г.Чинбат, УИХ- ын гишүүн О.Амгаланбаатарын зөвлөх М.Эрдэнэбилэг нар Улаанбаатар хотноо НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристи Коуси Комлантай уулзаж санал бодлоо солилцов. 


Ингэхдээ аймгийнхаа хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, оролцоо, хамгааллын асуудлаар ярилцан, ажлын үр дүн, санаачилгуудаа танилцуулж, санал бодлоо хуваалцлаа. Уулзалтаар: "Нэг сум-нэг сандал" шүдний кабинет байгуулах төсөл, англи хэлний багш нарын хөтөлбөр, “Хүүхэд бүрд сүү" хөтөлбөрийг эхлүүлэх суурь судалгаа, сумдын хүүхэд, иргэдэд хүрч ажиллах туулах чадвартай авто машин нийлүүлэх зэрэг ажлыг шийдвэрлэн хамтарч ажиллахаар боллоо.

相关新闻