Өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан гэж тус аймгийн ХХААГ-ын дарга Д.Жамбалдорж хэллээ. Төв аймаг энэ жил 3277 тн ногоон тэжээл, 3206.5 тн гар тэжээлийг бэлтгэсэн бол Аймгийн Засаг даргын нөөцөд 700 тн, сумдын Засаг даргын нөөцөд 429 тн хадлан тус тус бэлтгээд байгаа юм байна.
ХХААХҮСайдын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот албан даалгаврын дагуу аймгийн Засаг даргын А/335 тоот захирамж гаргасан юм. Энэ хүрээнд аймгийн нөөцөд 605 тн өвс бэлтгэхээс 700 тн-ийг 303 тн тэжээл бэлтгэхээс 300 тн-ийг, сумдын нөөцөд 100 тн өвс бэлтгэхээс 429 тн өвс 5 тн тэжээл бэлтгэжээ. Мөн малчид өөрсийн хүч хөрөнгөөр 105352 мянган тн хадлан бэлтгэхээс 75176 тн-ыг бэлтгэсэн нь өвөлжилтийн бэлтгэл 82% тай хангагджээ.
Түүнчлэн аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэн сум одоогоор байхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Мөн аймгийн Засаг даргын нөөц сангаас тал хээрийн 8 суманд өвс тэжээл бэлтгэхэд зориулж 5 сая төгрөгний дэмжлэг үзүүлэхээр төсөвлөсөн талаар Төв аймгийн ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж онцолсон юм.
Т.Есүхэйтөмөр