Хадлан тэжээлийг хангалттай бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-31 15:23:17

Хөвсгөл аймгийн хэмжээнд  малчид иргэдийн хүчээр 209285 тн байгалийн хадлан, 1228 тн ногоон тэжээл, 257 тн үйлдвэрийн тэжээл, 334 тн гар тэжээл, 6 тн дарш ногооны хаягдал, 10157 тн давс хужир шүү бэлтгэж хадлангийн даалгавар 116,5 хувиар, гар тэжээлийн даалгавар 91,2 хувиар биелжээ.

Сумдын аюулгүйн нөөцөнд 1362 тн өвс, 128 тн хүчит тэжээл бэлтгэсэн нь Засгийн газраас өгөгдсөн  даалгавар 56,7 хувь хүчит тэжээлийн даалгавар 17,7 хувьтай байна. Засгийн газрын 322 дугаар тогтоолоор аймгийн аюулгүйн нөөцөнд 553 тн байгалийн хадлан, 277 тн хүчит тэжээл бэлтгэх даалгавар өгсөнөөс одоогийн байдлаар 340,9 тн байгалийн хадлан, 200 тн хүчит тэжээл бэлтгээд байгаа нь хадлангийн даалгавар 61,6 хувь, хүчит тэжээлийн даалгавар 72,2 хувиар тус тус биелсэн дүнтэй байгаа ажээ.

Б.Гантуяа 

相关新闻