Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг урьдчилсан шатыг нэг хожилтой дуусгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-14 11:35:02

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Aзи тивийн аварга шалгаруулах “B” дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа болж, Тайванийн баг эрхээ авлаа.


Тодруулбал, урьдчилсан шатанд Монгол, Хонконг, Тайванийн баг өрсөлдсөн бөгөөд тайваньчууд Хонконгийг 92:47, Монголыг 79:43-аар буулган авснаар ААШТ-ий “В” дивизонд өрсөлдөх эрхтэй болов. Тэгвэл манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг эх орондоо анх удаа олон улсын тоглолт хүлээн авахдаа Хонконгийг 65:57-гоор хожсон ч Тайванийн хүчтэй багийг дийлсэнгүй. Ингэснээр нэг хожил, нэг хожигдолтой тэмцээнээ дуусгалаа.


Хонконгийн эсрэг тоглолтод манай улсаас Б.Цацрал 10, Н.Нандинхүсэл 12, О.Хулан 15, Б. Болор-Эрдэнэ 16 оноо авчээ. Харин Тайваньтай тоглоход О.Хулан 13 оноогоор багаа тэргүүлсэн бол Б.Болор-Эрдэнэ, Б.Цацрал нар найм, Н.Нандинхүсэл, М.Булбул нар зургаа, Б.Өнөрзаяа хоёр оноогоор багтаа тус хүргэсэн байна.
















相关新闻