СЭЛЭНГЭ: Цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-14 11:36:23

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил эхэллээ.

 

Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Баянгол сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахаас гадна бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, усны нөөцийн бохирдлыг бууруулах чиглэлд бодитой ахиц дэвшил авчрах юм.

 

Улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол суманд барьж буй цэвэрлэх байгууламж нь байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологиор тоноглогдоно.

 

Мөн тус байгууламж нь хоногт 250 м.куб бохир усыг бүрэн боловсруулж, 90-99 хувийн түвшинд цэвэршүүлэх хүчин чадалтай юм.

 

“Алтайн үндэс констракшн” ХХК төслийн гүйцэтгэгчээр шалгарч, уг цэвэрлэх байгууламжийг ирэх оны 3-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн барилга угсралтын ажлаа ийнхүү эхлүүлээд байна.

 

相关新闻