Явган хүний зам засварыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хот тохижилтын газар зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагуудтай уулзаж, явган хүний зам засварыг ирэх долоо хоногт эхлүүлнэ.
Нийслэлийн Засаг
дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн удирдах
ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Энхтайваны
өргөн чөлөө, Их, Бага тойруу, Наадамчдын гудамж, Олимпын гудамжны явган замыг энэ жил бүхэлд нь засахаар дөрвөн удаа тендер зарласан ч гар ажиллагаа их гээд компаниуд
орохгүй байна. Тиймээс тендерийн хуулийн дагуу засварыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр болсон”-ыг тэмдэглэв.
Энэ үеэр НЗДТГ-ын
Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр “Нийтийн эзэмшлийн талбайг
хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, 18 байршилд 180 ширхэг гарааш, таван байршилд хашаа хайс
чөлөөллөө. Одоогоор төвийн зургаан дүүрэгт 645 ТҮЦ-ийг
нүүлгэн шилжүүлж, ул суурийг цэвэрлээд байна” гэлээ.
Мөн бүтээн байгуулалтын хүрээнд энэ онд 4100 нэгж талбарын 221.7 га газар
чөлөөлөх юм. Одоогоор 199
нэгж талбарын 91.549 мкв газрыг нөхөх олговортой чөлөөлөөд байна.
Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөлд 158.0 га газарт 2206 нэгж талбар өртсөн
бөгөөд хөрөнгийн үнэлгээний хэмжилтийг 1750 нэгж талбарт хийж, 1700 орчим айлын
нөхөх олговрыг олгожээ.
Хотын дарга Х.Нямбаатар Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон
зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд саналаа тусгах, нийслэлийн Засаг даргын захирамжаар
байгуулсан ажлын хэсгийн
дарга нар ажлаа сайжруулах, нийтийн
эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш
буулгахыг эрчимжүүлэх, нийслэлд
хийх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засвартай холбоотой авто
замын хөдөлгөөн,
хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга танилцуулахыг үүрэг болгосон гэж НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.