ДАРХАН-УУЛ: Эрүүл мэндийн үзлэгт 1154 сурагч хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас “Эх оронч Дарханыхан” нөлөөллийн аяныг санаачлан зарласан. Энэ хүрээнд ЕБС, коллежийн 17-18 насны эрэгтэй сурагчдыг урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулж эхэллээ.
Ингэснээр ирээдүйд учирч болох эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нөхцөл бололцоог бүрдүүлж байна.
Үзлэгээр хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, сэтгэцийн эмчийн үзлэг, нүд, арьс харшил, мэс засал, биеийн жингийн индекс тодорхойлох болон бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээг авч байна.
Үзлэгт аймгийн хэмжээнд 1154 сурагч хамрагдах бөгөөд
өчигдөр эхэлсэн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.



