ЗАВХАН: Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг бүх насныханд хүргэдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас 24 суманд хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна.
Сумдын хүүхдийн
төлөө зөвлөл, хамтарсан багийн гишүүдэд хүүхдийн эрхэд суурилсан хандлага, үйлчилгээний онцлогийн талаар мэдээлэл өгөх. Хүүхдийн нас, хөгжлийн
онцлог, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаарх мэдээлэл зөвлөгөөг эцэг эхчүүдэд
өгөх. Төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудын хамгаалал, хөгжил, оролцооны
чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд
таниулах.
Хүүхэд хамгааллын асуудлаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах зорилготой явуулын үйлчилгээг Цагаанхайрхан суманд хүргэлээ.
Энэ үеэр эцэг, эх, асран хамгаалагч, иргэд, төрийн албан хаагч нарт хүүхдийн нас хөгжлийн онцлог, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь сэдэвтэй мэдээлэл мэдлэг өгөх сургалтыг явууллаа.
Багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхдүүдэд зориулсан сэдэвчилсэн зорилтот сургалтыг өгч, сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөг өгсөн байна.
Ялангуяа сумдын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөг өгч, хүүхэд хөгжлийн хөтөлбөрт хамруулсан нь онцлогтой байв. Шинэ зууны багшийн ур чадвар, хандлага, ахлах ангийн сурагчдад зориулан шинэ зууны “Z” үеийнхний онцлогийн талаар нээлттэй ярилцлага зохион байгуулсан нь оролцогчдын сонирхлыг татаж байлаа.
Мөн сумдын хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан багийн гишүүдэд зөвлөн туслах үйл ажиллагааг явуулж тухайн суманд гарсан кейс дээр хэлэлцүүлэг зохион байгуулж зөвлөн тусалсан нь цаг үеэ олсон ажил байсан. Мөн хүүхдийн тусламжийн 108 утас болон бусад эх сурвалжаар ирсэн дуудлага мэдээллийн дагуу сум бүрд эргэж хяналт хийсэн нь үр дүнтэй байсан. Цагаанхайрхан суманд явуулсан хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээнд 135 хүүхэд, иргэд хамрагдсан байна.
Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг насанд хүрэгчид болон хүүхдүүд нээлттэй авах боломжтойгоороо онцлогтой, үр дүнтэй үйл ажиллагаа болдог.
Шаардлагатай
тохиолдолд сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг газар дээр нь
үзүүлдэг нь ч оролцогчдод, үйлчилгээ авч байгаа бүх насныханд
таалагддаг. Хүүхэд хамгааллын
явуулын үйлчилгээг үргэлжлүүлэн бусад суманд хүргэнэ. Сүүлийн дөрвөн жил хүүхэд хамгааллын үйлчилгээг бүх
суманд тэгш хүртээмжтэй хүргэхээр зорьж байна гэж Завхан аймгийн Хүүхэд,
гэр бүлийн хөгжил хамгааллын газрын Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан
мэргэжилтэн Д.Цэвэлмаа мэдээлэв.
Шинэ зууны “Z” үеийнхний онцлогийн талаар нээлттэй ярилцлага зохион байгуулсан нь
хүүхдүүдийн сонирхлыг татаж байв.