Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийг нэмж байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний “Job center” цогц төвийг нэмнэ.
Манай улсын хөдөлмөрийн зах зээлд хөдөлмөр эрхлэлт, боловсролын бодлогын уялдаа холбоо хангалтгүйн улмаас хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүссэн, ялангуяа мэргэжил, ур чадварын зөрүүтэй байдал түлхүү илэрч байна.
Өнгөрсөн оны байдлаар нийт
ажиглагсдын 53 хувь нь мэргэжлийн зөрүүтэй ажил эрхэлдэг бөгөөд орлого нь 10
гаруй хувийн зөрүүтэй байна гэсэн
судалгаа гарчээ. Дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол,
сургалтын байгууллагын төгсөгчдийн 15.7 хувь нь мэргэжилдээ эзэн болж, сэтгэл
хангалуун ажиллаж байгаа бол 28.6 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй
байна. Салбарын яамнаас өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний “Job
center” цогц төвийг нийслэлд дөрвөн байршилд байгуулсан. Энэ онд улсын хэмжээнд 30 төвийг нэмж байгуулахаар
ажиллаж байна гэж ГБХНХЯ-аас мэдээллээ.