Монгол бахархлын өдөрт зориулсан гар зураг уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-01 17:07:21
Yesukheitumur Tumurbaatar

Д.Нацагдоржийн нэрэмжит Төв аймгийн нийтийн номын сан нь Монгол бахархлын өдөрт зориулан өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй “Чингис хаан, Монголын хаад, Монгол орны тухай” номын сэдэвчилсэн үзэсгэлэн гаргаж олны хүртээл болголоо.

Мөн хүүхэд багачуудаа “Чингис хаан” болон Монгол орныхоо тухай ямар бодолтой байдгыг мэдэхээс гадна ямар мэдээлэл, мэдлэгтэй байдгийг мэдэх зорилготой хэмээн тайлбарласан юм. Хамгийн гол хүүхэд багачууддаа эх оронч сэтгэлгээг суулгаж, нутаг усаа хайрлах, өөдрөг хүсэл тэмүүлэл, мөрөөдлийг бий болгох зорилгоор гар зураг, зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулсан талаараа Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн дарга Ням-од онцолсон юм.

Мөн тэрээр цааш хэлэхдээ энэ удаагийн үззэсгэлэнд “Миний Мэдэх Чингис хаан” гар зургийн уралдааныг бага ангийн 28 сурагчдын дунд явуулж ХI сургуулийн 5е Н.Номин түрүүлжээ. Үүнээс гадна “Бидний бахархал”, “Чингис хаан”, “Бид Чингис хааны ирээдүй” сэдэвт зохион бичлэгийн уралдаануудыг ахлах дунд ангийн сурагчдын дунд зохиож шилдгүүдээ тодруулсан талаар дурьдсан юм. Тэмцээнд оролцогч хүүхдүүдийн мэдлэгийн цар хүрээ ч өргөжин тэлснийг онцолж байлаа.

Т.Есүхэйтөмөр

相关新闻