Эх хэлний цахим хөгжлийн талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-11-01 17:39:49

БСШУСЯ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл /ХБҮЗ/, “Болорсофт” ХХК хамтран “Эх хэлний цахим хөгжил”-2016 анхдугаар чуулганыг энэ сарын 03-нд зохион байгуулна.

Цахим хэл шинжлэл нь хэл шинжлэл хийгээд мэдээлэл технологийн ололт амжилтын заагт хурдацтай хөгжиж буй салбар юм. Чуулганы үеэр ХБҮЗ-ийн албан ёсны болон эх хэлний хэрэглээнд зориулсан цахим хуудсын талаар мэдээлэл хийж, Болорсофт компанийн 10 жилийн турш судалгаа хийж, Ц.Дамдинсүрэнгийн зөв бичих дүрэмд нийцүүлэн зохиосон “Болор дуран 2.0” алдаа шалгах программыг танилцуулахаар төлөвлөжээ.

Мөн “Цахим хэл шинжлэл” үзэсгэлэн зохион байгуулахаас гадна монгол хэлбичиг, мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн судлаачид эх хэлний цахим хөгжлийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.

Ж.Болор

相关新闻