Төв аймгийн музей, Монгол бахархлын өдрөөр...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-01 18:01:40
Yesukheitumur Tumurbaatar

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Төв аймгийн Музей сан хөмргийн үзвэрээ дэлгэж үйлчүүлэгчдээ бэлэг барьлаа.

Тодруулбал Төв аймгийн музейн хамт олон Монгол бахархлын өдөрт зориулан 568 иргэнд үзвэрийн үйлчилгээгээ үнэ төлбөргүй үзүүлсэн юм. Мөн тус музей нь хоёрдугаар танхимаа шинэчлэн цахим, дижитал хэлбэрт оруулж ард иргэдийнхээ талархлыг хүлээж байгаа талаар музейн тайлбарлагч С.Ариунзул хэлж байна.

Мөн тэрээр цааш нь хэлэхдээ, Төв аймгийн үүсэл түүх, болон аймгаас төрсөн алдартангуудын талаарх мэдээллийг цахим болон дижитал хэлбэрээр байршуулж орчин үетэйгээ хөл нийлүүлсэн шинэлэг хэлбэрийн үйлчилгээ болсныг онцолсон юм.

Түүнчлэн аймгийн музей нь үйлчлүүлэгч нарынхаа хүсэлтээр монгол үндэсний хувцаснаасаа сонгон өмсүүлж уран сайхны зургийг нь газар дээр нь үнэгүй төлбөргүй угааж өгч үйлчиллээ.

Т.Есүхэйтөмөр

相关新闻